Бидний тухай

Өмгөөллийн “Эл Би Партнерс” ХХН нь Монгол улсын Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу 2013 онд үүсгэн байгуулагдаж Монгол улсад өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байна.

Үүсгэн байгуулагдсанаасаа хойш гадаад, дотоодын олон иргэд, хөрөнгө оруулагч, хуулийн этгээдүүдэд байнгын хууль зүйн туслалцаа үзүүлэхээс гадна эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаанд өмгөөлөгчөөр оролцон хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

Бидний зорилго бол үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын төлөө тухайн нөхцөл байдалд тохирсон хамгийн оновчтой шийдлийг боловсруулан тууштай, шуурхай, найдвартай ажиллах явдал юм.

Бидний гадаад хамтын ажиллагаа:
- БНСУ-ын “With You” хуулийн фирмтэй - БНСУ-д суугаа Монгол иргэдэд болон Монгол улсад суугаа БНСУ-ын иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр - БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яаманд зөвлөхөөр - Монгол, Солонгосын эрх зүйн боловсролын төв - БНХАУ-ын бизнес эрхлэгчдийн Зинхуа нийгэмлэг
Бидний үйлчилгээ
Иргэнд
  • Өмгөөллийн үйлчилгээ
    • Иргэний эрх зүй
      1. Бүх төрлийн гэрээ, хэлцлээс үүдэн бий болсон маргаан
      2. Гэрлэлт цуцлуулах болон дундын эд хөрөнгийн маргаан
      3. Хөдөлмөрийн маргаан
      4. Иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан маргаан
      5. Компани, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчдийн хоорондын маргаан 
      6. Хөршийн эрхийн маргаан 
      7. Нийтийн зориулалттай орон сууцны өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн маргаан 
      8. Эд хөрөнгийн барьцаатай холбогдсон маргаан
      9. Гэм хор учруулснаас үүсэх үүргийн маргаан
      10. Өв залгамжлал, гэрээслэлтэй холбоотой маргаан гэх мэт.
  • Эрүүгийн эрх зүй
  • Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг;
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг;
  • Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг;
  • Хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэ гэмт хэрэг;
  • Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг;
  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг;
  • Эдийн засгийн гэмт хэрэг гэх мэт.
  • Захиргааны эрх зүй
  • Уул уурхайн болон ашигт малтмалын /тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, түдгэлзүүлэх, бүртгэхтэй холбоотой/ маргаан
  • Газрын /газрын эзэмшил, ашиглалт, өмчлөл, дуудлага худалдаа, давхардуулан олгосон гэх мэт/ маргаан
  • Төрийн албаны /төрийн албанаас халагдсан, чөлөөлөгдсөн, сахилгын арга хэмжээ авагдсан гэх мэт/ маргаан
  • Улсын бүртгэлтэй холбоотой маргаан
  • Төрийн хяналт шалгалттай холбоотой /улсын байцаагчийн акт, дүгнэлт/ маргаан 
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн маргаан
  • Бүх төрлийн хууль зүйн зөвлөгөө
  • Бизнесийн бүх төрлийн гэрээ хэлэлцээрийн эх боловсруулах, тэдгээрийн төслийг хянаж дүгнэлт өгөх, зуучлах, худалдааны хэлэлцээрт зөвлөгчөөр оролцох
  • Хууль зүйн дүгнэлт гаргах
  • ГАДААДЫН ИРГЭН БОЛОН ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНД
    • Хувийн өмгөөлөгчийн үйлчилгээ
    • Цагдаа, прокурор, шүүх, арбитр, төрийн байгууллагуудад  төлөөлөх
    • Хөрөнгө оруулагч болон хөдөлмөр эрхлэх виз авах, сунгах,
    • Монгол Улсад бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалт хийхэд хөрөнгө оруулалтын тухай хуульд нийцүүлэн зөвлөгөө өгөх
    • Гэр бүл болон өв залгамжлал, хүүхэд асран хамгаалах, харгалзан дэмжих, эцэг эх тогтоолгох, хүүхэд үрчлэх болон үрчлүүлэх, гэрлэгсдийн гэрээний эх, гэрээслэлтэй холбоотой асуудалд хууль зүйн зөвлөгөө өгөх
    • Гадаадын иргэдэд Монгол Улсын хууль эрх зүйн актууд, Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн  талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх
    • Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байгуулах, Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтарсан компани байгуулах, гадаад улсын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулахад зөвлөгөө өгөх
    • Гадаадаас ажиллах хүч авахад холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх,
    • Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахтай холбоотой асуудалд хууль зүйн туслалцаа үзүүлэх
    • Газар эзэмших, ашиглахтай холбоотой асуудалд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэх мэт.
    БНСУ-д

    Манай хуулийн фирм нь Солонгос Улсад ажиллаж, амьдарч байгаа нутаг нэгт иргэддээ болон Монгол улсад ажиллаж, амьдарч байгаа БНСУ-ын иргэн, хуулийн этгээдэд мэргэжлийн хууль зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх зорилгоор БНСУ-ын “WITH YOU” хуулийн фирмтэй хамтран ажилладаг.

    БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол улсын иргэдэд дараах хууль зүйн үйлчилгээг БНСУ-ын “WITH YOU” хуулийн фирмийн өмгөөлөгч нартай хамтран үзүүлнэ:

    • Цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад байгаа эрүүгийн хэрэгт хохирогч, сэжигтэнээр тооцогдсон иргэнд өмгөөллийн үйлчилгээ
    • БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон хүнд гэрлэлт цуцлалттай холбоотой асуудалд хууль зүйн зөвлөгөө болон өмгөөллийн үйлчилгээ /салалтаас үүдэн олгогдох сэтгэл санааныхохирол, хүүхэд өсгөх зардал, өмч хөрөнгө хуваах гэх мэт/
    • Үйлдвэрлэлийн осол, зам тээврийн осол зэргээс үүдэн гарсан хохирлын нөхөн төлбөрийг оршин суух зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй /хараар байдаг/ иргэдэд Солонгос иргэдийн адилаар авахад тусална.
    • Солонгос иргэнтэй гэр бүл болсон иргэнд байнгын оршин суух эрх болон иргэншил авах, виз сунгахад тусална.
    Манай хамт олон
    Г.Буян
    Захирал, өмгөөлөгч
    Лим Тэ Сү
    Гишүүн, өмгөөлөгч
    С.Нансалмаа
    Өмгөөлөгч
    Н. Золзаяа
    Эрх зүйч, өмгөөлөгчийн туслах
    Ж.Төрмөнх
    Эрх зүйч, өмгөөлөгчийн туслах
    Э. Төгөлдөр
    Эрх зүйч, өмгөөлөгчийн туслах
    Юүн Чанин
    Хуульч
    Г. Зина
    Зөвлөх
    Ван Юү Лин
    БНХАУ дахь Өмгөөлөгч
    Ну Дун Хёг
    БНСУ дахь Өмгөөлөгч
    Им Тэг Сог
    БНСУ дахь Өмгөөлөгч
    Жон Син Ил
    БНСУ дахь Өмгөөлөгч
    Холбоо барих
    place Хаяг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 - р хороо, Жэй тауэр, 803-2 тоот
    phone Утас 7711-0963, 070-7574-8564
    email И-Мэйл legal@lbpartners.mn
    date_range Цагийн хуваарь 08:00 - 17:00 /Даваа - Баасан/